Ганцаардах хэцүү ч сайн тал бий.
Хүний амьдралын хамгийн тааламжгүй нэгэн мэдрэмж бол яахын аргагүй ГАНЦААРДАЛ. Олон зууны тэртээгээс өнөөг хүртэлх амьдралын бүхий л цаг үеүүдэд ганцаардал байсаар л ирсэнв Ганцаардал хүнд бусдаас тусгаарлагдсан орхигдсон хоцорсон мэт сөрөг мэдрэмжийг төрүүлэхээс гадна уйтгар гуниг зожигрох зэрэг сөрөг илрэлүүд үүсгэдэг хэдий ч зарим үед ганцаардал нь хүнд өөрийгөө таних өөрийн дотоод БИ-тэйгээ ярилцаж бусдыг эргэцүүлэн бодож дүгнэлт хийх зэрэг эерэг талуудыг олгодог. Өөрөөр хэлбэл ганцаардал нь нэг талаар хүнд ухаарал нэмдэг.
Хүн бүр л ганцаардалыг туулж мэдэрдэг ч үүний хор уршиг үр дагаврыг төдийлөн анзаардаггүй. Ганцаардалыг мэдрэх мэдрэмж түүгщнийг даван туулах нь хувь хүний онцлог насны онцлог амьдралын туршлагаас хамааран харилцан адилгүй байдаг. Амьдралын ямар нэгэн шалтгаанаар хүн дотны хүнээсээ хагацах хайртай зүйлээсээ холдох нийгэм хамт олон найз нөхдөөсөө хөндийрөх үед ганцаардлыг илүү их мэдэрдэг. Хэдийгээр энэ үзэгдэл нь нийгмийг бүхэлд нь хамрахгүй ч нийгмийг бүрдүүлэгч хувь хүнд нөлөөлснөөр Би хэн бэ Амьдрал надад утгагүй санагдаж байна гэх мэт олон бодлыг бий болгож байгаа нь тийм ч сайн зүйл биш юм.Тухайлбал ганцаардал нь хувь хүнй түвшинд явагдах боловч хүний нийгэмших асуудалд саад учруулбал цаашид хөгжих дэвших нийгэмших асуудалд саад учруулбал цаашид хөгжих дэвших нийгэмд байр суурь олоход бэрхшээл учирна. Тэрчлэн хэт их ганцаардах нь хүнд эмгэг үүсгэдэг байж болох юм. Амьдралд тохиолдсон таагүй үйл явдлуудаас болж хүн өөрийгөө бусдаас хлдуулдагв ХҮНД ИТГЭХЭЭ БОЛЬДОГ. Асуудал бэрхшээлийг хэрхэн давж цаашид амьдралаа зөв шийдвэрийг гаргаж түүндээ хүрж чадаагүйгээс өөрийн сэтгэл зүрхээ сонсоогүйгээс хүн удаан хугацаагаар ганцаардана. Энэ нь удаан үргэлжилснээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж улмаар сэтгэцийн хямралд орох нөхцөл үүсдэг. Мэдээж энэ нь даамжирснаар олон сөрөг үр дагаврууд гарна. Хүн амьдралынхаа хугацаанд олон түүх дурсамжийг бүтээж тэдгээртээ олон янзын дүрийг бүтээдэг. Зарим дурсамжийг эргэн санахад маш их ганцаардлыг мэдэрч байдаг бол зарим нь эсрэгээрээ амьдрах эрч хүчийг өгнө. Өөрөөр хэлбэл ганцаардлыг хэрхэн даван туулахаас хамаарч бидний цаашдын амьдрал өгсөх үү уруудах уу гэдэг нь ихээхэн шалтгаалдаг.