Friday, April 22, 2011

Minii naiziin ajliin gazar

Миний найз өөрийнхөө төгөлдөр хуурын дамжааг ажилуулаад удаагүй байгаа хэдий ч үнэхээр сайхан тохижиж чадсан бас нэг л тийм очоод л баймаар байгаад л баймаар тохилог дулаахан цэвэрхэн нам гүм байдаг нь надад сэтгэлд нэг л гоё ойрхон байдымаа...
Тэр нэгэн өрөөний хана нь миний дуртай өнгө болох зөөлөн ягаан өнгөтэй тэгээд л нээх сайхан нээх их буйдантай тэгээд чихрийн тавганд нь юу байдаг гээч миний бас хамгийн дуртай чихэр байдаг кккк
Хичээлээ тараад эсвэл хамгийн их стрестсэн өдрөө очиход л бүх л зүйл мартагдаал хамтдаа ямар нэгэн сэдвээр ярилцаад л жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг хамгийн чка газар нэг л тийм гармааргүй. Өрөөний голд томоос том ширээгээр дүүрэн өнгө өнгийн цаас хажуугийн хананд номын тамиураар дүүрэн сонирхолтой ном, нот, бас шүр сувд, тууз зэрэг зүйлс байдаг.
Тэнд их олон жоохон хүүхдүүд ирж хичээл заалгадаг болохоор хана бас хаалгаа чимэхийн тулд олон төрлийн хөөрхөн хөөрхөн юм хийдэг би тэр ажилд нь туслах их дуртай болохоор тэр ширээн дээр суучих л юм бол босож чадахааргүй автдаг. Ө тийн тэнд манай найзаас гадна бас нэг охин хичээл заадаг солонгос хэл бас цаас болон туузан урлагын хичээлийг, тэр охин их олон гоё гоё юм хийдэг бас их бүтээлч сэтгэхүй өндөртэй би лав хөлд нь чирэгдэх л юм байна лээ би тэр -ийг харахаар аймар залхуу лазан хэзээ ч энэ амьдралын талаарх ухаарлын зэргийг хүртэхгүй байхаа гэмээр байдаг хэдий ч сургууль дээр хүмүүсийн урд алхаж байгаа юм шиг санагдаал их сонин мэдрэмж шүү. Гэхдээ л би лазан....
Найзынхаа 5 настай хүүхдэд хичээл зааж байхыг нь харах бас сонсох их дуртай тийм жоохон хүүхдийн арга эвийг маш сайн олдог эмэгтэй хүн гэдэг тийм л байдаг байх өр нимгэн анхааралтайгаар найрсагаар заадаг.
Би тэр төгөлдөр хуурын эгшигийг сонсож нүд ирээлжлэм олон тод өнгийн цаасаар хөгжилтэй бас өхөөрдмөөр олон зүйл хийх үнэхээр дуртай.
Найз чамдаа ажилд нь өндөр амжилт хүсье би чамаараа бахархаж явдаг шүү чамаас үргэлж гэрэл цацарч эерэг бүхнийг цацдагт чинь баярладаг.... :)