Saturday, March 12, 2011

Xairaa gj ysn ch aguu ym de


Ханзарч буй хайр
Сэтгэлийн гүнд халуун дулаанаараа байгаа хайр гэгч үр минь ягаачгүй энэ ертөнцөд гэгээн ариунаараа нахиалж дөнгөж эхэлж байхдаа яг л цас хайлан газарт нэвчин арилдаг шиг сэтгэлийг минь норгон байж ханзран алга болох тэр өвдөлтийг би мэдэрч байна. Халуун дулаан хайр минь намайг бүү ингэж зовоогооч ингэж зовоохыг чинь мэдсэн бол сэтгэл зүрхэн дотроо чамайг хийхгүй байх байсым...
Сэтгэлийн гүн дэх хайр минь надад бүх үнэнийг хэлээч сүнс сүлдийг минь аваад одох юм гэж үү... Би тэвчихгүйнээ удаан хугацаагаар ганцаараа байж чадахгүй нь надад хоёр л сонголт байна өөрийгөө зовоон тарчлаах эсвэл өдөржин шөнөжин чамайг бодох сэхэлгүйгээр унтах надад ийм л сонголт байна. Хэрвээ би чимээгүй орчинд дотоод дуу хоолойгоо сонсох өөртэйгөө ярилцах хугацаа өгөх л юм бол миний сэтгэлийн гүнд нуугдаж буй хайр минь өдрөөс өдөрт ханзарч буйг би сонсох болно шантрах болно. Би гал халуун насныхаа галтай цогтой цагаа ингэж өнгөрөөхийг үнэхээр хүсэхгүй байна ... Намайг УУЧЛААРАЙ дотоод дуу хоолой минь хэсэг хугацааны дараа бүх зүйл намжиж анир чимээгүй амар амгалан яг л диваажин шиг болсон цагт нь л эргээд учрая даа баяртай