

Би жилийн өмнө л тамхийг үзэн яддаг нэгэн байсан одоо яасан бэ зүгээр ус агаар шиг хэрэглэж байна. Миний энэ сэтгэхүй яагаад ингэж өөрчлөгдөж байна? Найз нөхдөөс үү өөрийн ухамсараас болж юм боловуу? Өнөөдөр нэгийг ч сорсонгүй гэхдээ өчигдөр ганцаараа шахуу хайрцаг тамхи татчихлаа... Үгүй ээ ийм байж болохгүй энэ бүхнийг эцэст нь цэглэх хэрэгтэй яг өнөөдрөөс эхлээд усгүй бас агааргүй юм шиг нүдэн балай чихэн дүлий ямж чадвал нэг сарын дотор гарч чадна гэдэгтээ итгэж байна. Энэ бол миний өөрөө өөртэйгөө хийх нэгээхэн том дайн өөр олон асуудлыг хөндөж байнга өөртэйгөө тэмццэж чадвал өөр хэнд ч дийлдэшгүй болох боловуу. Олон сайхан эмэгтэйчүүдийг хараад байхнээ хэзээ ч хүмүүсийг хайрыг татсан эмэгтэйчүүд тамхи татдаггүйг анзаарлаа хүн бүр л хамгийн шилдэг нь байхыг ас төгс төгөлдөр байхыг эрмэлздэг хүн бүхний хүндэтгэл хайрыг татсан нэгэн байхын төлөө хичээдэг. Гэхдээ ямар хүмүүс ямар эмэгтэйчүүд үүнийг татаад байгаан болоо гэхээр нөгөө л муу муухай архи тамхийг агаар мэт залгилдаг бар савны мангасууд л хэрэглэж байна хамгийн дорой нэгний хийж ядсан үйлдэл гэдгийг өчигдөрхөн ухаарлаа.... Тиймээс өөрөө өөртэйгөө бас найз нөхөдтэйгөө хийх тулаан эхэлж байна.